151 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл даах чадвартай иргэнээ баг, хорооны засаг даргад нэр дэвшүүлж, томилуулж ирсэн бөгөөд энэ нь нутгийн өөрийн удирдлагыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал алхам болж байсан. Монгол Улсын Их Хурлаас 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар баг, хорооны Засаг даргыг төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан тушаалд хамруулсан төдийгүй баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг нэр дэвшүүлж, нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор заасан нь дээр дурдсан Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн, Үндсэн хуульд халдсан заалтууд боллоо гэж үзэж байна. Нэгэнт баг, хорооны Засаг даргыг төрийн захиргааны албан тушаалд хамруулж байгаа болохоор Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх гэсэн шаардлага баг, хорооны Засаг даргад хамаарч байгаа болно. …Төрийн албаны тухай хуульд заасан нэр дурдсан шаардлага хангасан нэр дэвшигч байхгүй шалтгааны улмаас Орон нутгийн сонгууль 2008 оны 10 дугаар сард явуулснаас хойш өнөөдрийг хүртэл баг, хорооны Засаг даргыг нэр дэвшүүлж, томилуулах асуудал шийдэгдэхгүй байгаа бөгөөд нөгөө талаар баг, хороонд Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн заалт хэрэгжихгүй байна. …Иймд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-ын “баг, хорооны Засаг дарга” гэсэн заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50- иас дээш хувийн санал
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5