124 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зардал, мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд хохирогч, шинжээч гэрч, хөндлөнгийн гэрчийн хохирсон хөдөлмөрийн хөлс, - мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлс, - хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардал - сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнчлэн шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарсан зардлыг гэм буруутай этгээдээр тус тус нөхөн төлүүлэхээр тогтоожээ. Энэ зарчмыг Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд баримталсан учраас шүүхийн шийдвэр биелүүлэгчид олгосон урамшууллыг мөнгө, эд хөрөнгө хүлээн авагчаас гаргуулсан хэмжээгээр гэм буруутай этгээдээс гаргуулах юм. Хуульд шийдвэр гүйцэтгэх байгууллагын зардлыг улсын төвлөрсөн төсвөөс, харин шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллаас санхүүжүүлэхээр тусгасан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зайлшгүй гарах зардлыг төлбөр авагчаас тухай бүр гаргуулж шийдвэр гүйцэтгэгдсэний дараа төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулах юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарим зардлыг шүүхийн зардлын нэгэн адил зарчмаар гэм буруутай этгээдээс гаргуулахаар хуулийн үзэл баримтлалд тодорхойлж тухайн хуулийн 83.2, 83.3 дахь хэсэг энэ санаагаар томъёологдсон болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 208 дугаар тушаалаар зохицуулж байгаа учраас дээрхи хууль, эрх зүйн актыг цогц байдлаар авч үзэх шаардлагатай. Энэхүү журамд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарим зардлыг төлбөр авагчаас урьдчилан гаргуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулахаар заасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5