87 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2008.05.14 Дугаар 06 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.40 цаг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан /илтгэгч/, П.Очирбат, Ж.Болдбаатар, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтуулыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн М.Батсуурь, Ч.Өнөрбаяр, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Болд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар оролцов. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ. Нэг. Баянгол дүүргийн иргэн М.Батсуурь, Ч.Өнөрбаяр нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1. Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 4-т “Нэр дэвшигч
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5