Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

33 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Яамдаас нөхөн санал авсан юм ерөөсөө байхгүй. Эхний хуулийн төсөл дээр санал авах процесс яамдуудад янз бүрийн хугацаанд явагдаж байсан байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж санал, дүгнэлт гарсан хуулийн төсөл нь бол сүүлд нэр бүхий 15 гишүүний санаачилсан 7 багц хууль юм. Энэ төсөл нь 11 дүгээр сарын 28-ны хуралдаанаар хэлэлцэгдээд 58 дугаар тэмдэглэл гараад 11 дүгээр сарын 29-нд Улсын Их Хуралд хүргэгдсэн. “ гэв. Дөрөв. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд гэрчээр оролцож гаргасан тодорхойлолтдоо: “Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж нарын санаачилж боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр нилээд олон хууль хамт хэлэлцэгдсэн. Яагаад олон хууль нэг дор хэлэлцэгдсэн бэ гэхээр Монгол улсын төсөв батлагдах хугацаа тулсан байсан учраас төсөвтэй холбогдуулж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг Улсын Их Хурлын гишүүд санаачлаад, яаралтай хэлэлцэж өгөөч гэж хүсэлт тавьж Засгийн газарт хандаад тэр асуудлуудыг хэлэлцсэний дотор Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан. Монгол улсын төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байна гэдгээ Засгийн газар албан ёсоор илэрхийлсэн. Энэ дотор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль орж байгаа. Улсын Их Хурал 2008 оны Монгол улсын төсвийн төслийг хуулиар тогтоосон хугацаанд хэлэлцэн батлахад Засгийн газраас бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх болно гэдгээ тэмдэглэлд мөн тусгаж өгсөн.“ гэв. ҮНДЭСЛЭЛ: Улсын Их Хурлаар 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Засгийн газрын санал авсан болох нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5