Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

108 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай үндэслэл, нотолгоог гаргаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх заалт; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2; 32 дугаар зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-ийн “...өөрийгөө өмгөөлөх, х ууль зүйн туслалцаа авах ... эрхтэй...”; Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Ж.БОЛДБААТАР Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА Д.МӨНХГЭРЭЛ Б.ПҮРЭВНЯМ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5