Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

71 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэхдээ зөвхөн улс төрийн шалтгаанаар ийнхүү нэгдэж ажилладаг бөгөөд ийм ч учраас бүх асуудлаар бус зөвхөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, улсын төсвийг хэлэлцэхэд л УИХ дахь нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгож гишүүн байр сууриа илэрхийлж байхаар тусгасан юм. Ялангуяа парламентад олонхи суудал авсан улс төрийн намын үйл ажиллагааны болон сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болдог бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлздэг тул намын сахилга батыг илүү харгалзах шаардлага гарч байдаг. /парламентад суудалтай бусад намд ч энэ байдал хамаарч байдаг/ Энэ бүхнээс үзэхэд дээрх заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д дээрх тусгайлан заасан асуудлаас бусад асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн өөрийн үзэл бодол, байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтад оролцохоор заасан бөгөөд энэ заалтыг мөн адил Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай өргөдөл гаргагчид үзсэн байна. Хуулийн 8.1.4-т тусгайлан заасныг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн атлаа өөрийн үзэл бодлоор хандах энэ заалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хоорондоо зөрчилдөж байна. УИХ-ын гишүүний нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмаар, эсхүл өөрийн үзэл бодлоор хандахын аль алиныг нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгвэл гишүүн асуудалд хэрхэн хандах ёстой вэ, өөр гуравдахь хандлагаар хандах хэрэг гарч байгаа биш үү. Тэгээд ч өргөдөл гаргагчид Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтууд нь ямар үндэслэлээр Үндсэн хуулийн тухайн заалтуудтай зөрчилдөж байгаа талаар огт дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Лхагважав, Б.Баярсайхан нар Цэцэд өргөдөл гаргахдаа түүнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуулийн тухайн заалтуудтай зөрчилдөж байгаа үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоог тусгаагүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5