Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

194 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хандаж гаргасан мэдээлэлдээ: “…Монгол Улсын Их Хурлаас 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Онцгой албан татварын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж “эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам долларын онцгой албан татвар ногдуулах”-аар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим хэсгийг зөрчсөн тухай нэр бүхий иргэний гомдлоор Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн хянан шийдвэрлэгдэж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар 2/03 дугаар дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр “эх орны үйлдвэрийн болон импортын пивоны татварын хувь хэмжээг ялгамжтай ногдуулахаар хуульчилсан”-аар Монгол Улс 1997 онд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр”-ийн удиртгал хэсгийн “Тариф болон худалдааны бусад саад тотгорыг багасгах, түүнчлэн олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоонд хүрэх” гэсэн заалт, 1 дүгээр зүйлийн “Үндэсний нэн тааламжтай нөхцөл”, 3 дугаар зүйлийн “Дотоодын татвар ногдуулалт болон зохицуулалтын үндэсний нөхцөл”-ийг зөрчсөн, ингэснээр Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна. Улмаар Монгол Улсын Их Хурал 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар тогтоолоороо Үндсэн хууль зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч Үндсэн хуулийн цэцийн 2/03 тоот дүгнэлтийг авсанаар цэцийн дүгнэлт эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл Улсын Их Хурал 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж татварын хувь хэмжээг нэмэгдүүлэн хуульчилж эх орны болон импортын пивоны татварын хувь хэмжээг харилцан адилгүй, ялгамжтай тогтоосноороо Монгол Улсын Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5