42 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэвтрүүлэхэд тээвэрлэлт зөвхөн нэг буюу хоёр аймгийн нутаг дэвсгэрээр дамждаг бол 3 аймаг, олон сумын нутаг дэвсгэрийг дамжин Замын-Үүдийн боомтоор оруулах нь химийн бодис тээвэрлэлтийн аюулгүй байдал, эрсдлийн хэмжээг нэмэгдүүлэх аюултай байв. Химийн бодисыг олон салбарт хэрэглэдэгээс газрын тосны өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд химийн бодисыг цооногт 2500-3000 метрийн гүнд шахдаг, түүнийг эргүүлэн газрын гадаргууд буцаан гаргадаггүйгээс газрын тосны үйл ажиллагаанд ашиглагдаж буй химийн бодис, хаягдал нь газрын гадаргуу, гол мөрөн, нуур цөөрөм, усан санд орох нөлөөлөлгүй юм. “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК-д учирсан дээрх бэрхшээлтэй байдлууд, газрын тосны үйл ажиллагааны технологийн онцлог нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Монгол Улсын Засгийн Газар 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 296 дугаар тогтоолын 1 дүгээрт заасан химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалтанд Дорнод аймаг дахь Баянхошуу-Өвдөгийн боомт, Сүхбаатар аймаг дахь Бичигт-Зүүн хатавчийн боомтуудыг нэмж оруулах шаардлага бий болсон юм. Газрын тосны үйл ажиллагаанд ашигладаг химийн бодис, реагентийг зөвхөн өрөмдлөгийн ажилд хэрэглэдэг бөгөөд эдгээр нь өрөмдлөгийн технологийн гол материал болдог юм. Тус компани нь 2006 онд 30 гаруй төрлийн химийн бодис, реагентүүдийг холбогдох байгууллагаас зөвшөөрөл аван, Гаалийн төв лабораторит шинжилгээ хийлгэж, Дорнод аймгийн нутаг дахь Баянхошууны боомт, Сүхбаатар аймгийн нутаг дахь Бичигтийн боомтоор Монгол улсын нутаг дэвсгэр рүү оруулж ашигласан бөгөөд өнөөг хүртэл зөрчил гаргаж байгаагүй болно. Тус компани нь Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагын дагуу Тамсагийн сав газарт ажиллаж байгаа өрөмдлөгийн анги, бригад бүрийг химийн бодис хадгалах тусгай сав, агуулахтай болгосон бөгөөд химийн бодисын зарцуулалтын тайланг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлдэг журам тогтоогоод байна. Мөн химийн хортой бодис бүхий өрмийн шингэнийг хөрсөнд үл нэвчүүлэх материалаар хийгдсэн хамгаалалтын дэвсгэр бүхий зумпфэнд хадгалж, тосыг соруулж, тос арилгах бактери, байгалийн шүү ашиглах замаар цэвэршүүлэх, хатаах аргаар байгаль орчинд сөрөг нөлөөгүй болгож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5