Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

34 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Монгол Улсын Их Хурал 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын ...үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Улсын Их Хурал хууль тогтоох онцгой бүхэн эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хэм хэмжээг ягштал баримталж ажиллах нь зүйтэй болох нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурал 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна. 2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг 2008 оны хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор багтаан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.АМАРСАНАА Ц.САРАНТУЯА Д.МӨНХГЭРЭЛ Б.ПҮРЭВНЯМ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5