Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

57 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2008.02.29 Дугаар 04 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав, мөн хорооны оршин суугч, иргэн Б.Баярсайхан нар хүрэлцэн ирсэн ба Монгол Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Д.Дондог нар цэцийн хуралдаанд оролцоогүй болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Иргэн Б.Лхагважав, Б.Баярсайхан нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5