Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

52 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл олон улсын түвшинд ард түмний элч төлөөлөгчдийн эрхийг зөрчдөг улс болж хувирахгүй байх (1999 онд УИХ-ын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлсэн нь төдийлөн оноогүй сургамжтайг санах), төрөө улам бэхжүүлэх шаардлага өнөө үед анхаарал татахаар түвшинд байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн гишүүдийн эрх түдгэлзүүлэхийг махран чармайх, нэр хүндийг нь гутаах оролдлого цөөнгүй гарч түүнийгээ Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн мэтээр халхавчлан тайлбарлах үзэгдэл гарах болсон нь нууц бишээ. Улсын Их Хурлын 102 дугаар тогтоол бол Үндсэн хууль зөрчөөгүй, харин ч Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэхийн өмнөх шатанд асуудалд нухацтай хандах боломж байгаагийн илэрхийлэл, гишүүдийн бүрэн эрхийн баталгааг хангах талаас хандсан, Үндсэн хуулийн хүрээнд эрх түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэх болон гишүүний бүрэн эрхийн баталгааны асуудлыг тодотгосон, цаашид зөв жишиг тогтоосон шийдвэр болсон юм. Үндсэн хуулийн цэц энэ асуудлаар маргаан үүсгэсэн нь үндэслэл багатай болохыг тэмдэглэж байна. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэгч тал энэ асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргах юм гэсэн яриа гарах болсон нь асуудалд улс төрийн өнцгөөс хандаж, урьдаас төлөвлөсөн ажиллагаа явагдах юм биш биз гэж эргэлзэхэд хүргэж байгааг дурдах нь төрийн ажил зөв, шударгаар явагдах зарчим гажуудахвий гэж болгоомжилсных буюу” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ...”; Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-т “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг ...нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Улсын Их Хурал Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг л шийдвэрлэх эрхтэй болох нь тодорхой байна. 2. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д хуульчилсан хирнээ хуулиар хориглосон зохицуулалтыг тогтоолоор зөвшөөрсөн нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5