Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

48 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 34.7-ийн “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хуулиар хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр гаргаснаараа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин есдүгээр дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчин Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн халдашгүй байдалд хууль бусаар халдах боломжийг бүрдүүлж, эрх зүйн буруу жишиг тогтоож байна” гэжээ. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Өлзийбат Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “...Улсын Их Хурал дээрх тогтоолыг гаргаснаараа шүүх, прокурорын үүрэг гүйцэтгэж үнэн хэрэгтээ тэдгээрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж дүгнэж болно. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалттай харшилж байна. Зүй нь Улсын Их Хурал өөрт нь уг асуудлаар удаа дараа хандаж буй Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн тогтоол гаргах ёстой байсан атал байцаан шийтгэх зарим ажиллагаа явуулах тодорхой заалт өгчээ. Харин энэхүү арга хэмжээг: - гагцхүү Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нөхцөлд; - мөн Улсын Их Хурал “тогтоолоор” бус харин зохих хуульд заасан журмаар хэрэгжүүлэх учиртай. Гэвч Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалд хуульд заасан журмаар бус тогтоолоор халдаж болдог жишиг тогтоосноороо Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн алхам Улсын Их Хурал хийлээ. Улсын Их Хурал дээрх тогтоолыг хэлэлцэн батлахдаа Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-г иш үндэс болгожээ. Өөрөөр хэлбэл хуулийн хориглосон заалтыг үндэслэж Улсын Их Хурал

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5