Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

164 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгууллага нь шийдвэрлэж үл болно…” хэмээн тус тус заасан нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуулиар олгосон тусгайлсан чиг үүрэг, эрх хэмжээтэй хийгээд тухайн бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодит эрхийн чадамжийг хангахын тулд дээд шатны байгууллага тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхгүй байх зарчмыг бэхжүүлсэн явдал юм. Гэвч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”, мөн зүйлийн 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” хэмээн заасан нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг шууд зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх хийгээд, энэхүү эрх нь тухайн байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлээд батлан гаргасан аливаа шийдвэр, тогтоолыг бусад байгууллага, албан тушаалтан шууд хүчингүй болгох боломжоос хамгаалагдсан байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлд Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байна хэмээн заасан боловч уг зүйлд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг дээд шатны хурал эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгоно гэсэн агуулга байхгүй, байх ч боломжгүй. Хэрэв тухайн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй гэж үзвэл дээд шатны Хурал эсхүл хууль тогтоох байгууллагаас шийдвэрийг хүчингүй болгох бус шүүхийн байгууллагаас хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Хурал өөрийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг дээд шатны Хурал, эсхүл Улсын Их Хурал хүчингүй болговол энэ нь өөрөө удирдах байгууллагын хэвтээ түвшний харилцааны зарчмыг зөрчин өөрөө удирдах ёсны тогтолцоонд харшилна гэж үзэж байна. 3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5