Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

191 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл … эрхтэй” гэснийг зөрчсөн гэсэн шаардлагыг нэмсэн болохыг дурдав. ҮНДЭСЛЭЛ: Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан их эмч, бага эмч эрхлэх эрхтэй байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалтад “эмчлэх” гэж өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг ойлгохоор заажээ. Дадлагажигч их эмч нь дээрх цогц үйл ажиллагааг бие даан явуулах эрхгүй учраас дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүйн дээр эмчийн мэргэжлийн онцлог, хүн амын эрүүл мэндийг хамгаалах төрийн үүрэг зорилттой уялдуулан анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн хүмүүст эмчлэх үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тодорхой шалгуур тавьдаг, мөн тэдгээрийг тодорхой хугацаанд дадлагажуулдаг олон улсын жишиг байдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д “Өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч” 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт “Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 2, 4, 6 дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт “өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5