82 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэж ангилсан ба 5.3-д төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна гэж тодорхой заасан. УИХ-аас 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн тайлбарыг өөрчлөн найруулахдаа Төрийн албаны хуулийн дээрх заалттай уялдуулсан болно. Тухайн этгээдийн үйлдсэн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг болохыг тогтоон хэргийг зүйлчилдэг. Эрүүгийн хуулийн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн 263 дугаар зүйлийн объектив талын үндсэн шинж нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байх явдал юм. Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэлбэр нь үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч болдог. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь давтан үйлдсэн, их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан гэсэн шинж болно. Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.”, 10.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно.” гэсэн заалт байгааг дахин энд дурдъя. Энэ бүгдээс үзэхэд өргөдөл гаргагчийн бичсэнчлэн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийг төрийн улс төрийн удирдах албан тушаалтны улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, улс төрийн тавцангаас шахан зайлуулах хэрэгсэл, улс төрийн захиалгат үйл ажиллагаа болгон ашиглаж байна гэж үзэж болохгүй. Иймд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, тайлбар нь Үндсэн хуулийн 14, 16 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5