Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

150 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч, иргэн Ш.Энхтөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуульд нутгийн удирдлагыг “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага” гэж томъёолоод удирдлагын хоёр эхлэлийг хослуулах үзэл баримтлалыг удирдлага болгосон. Энэ нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн Үндсэн хуулийн заалт (Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг)-аар илэрч байгаа юм. …Үндсэн хуульд орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гурван үндсэн хэлбэрийг тодорхойлсон. Үүнд: а/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, б/. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, в/. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид. Эдгээр нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага мөн гэдгийг Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэсэн заалтаар бататган тунхагласан. …Нутгийн өөрийн удирдлагын анхан шатны нэгж болох баг, хорооны Иргэдийн нийтийн хурал нь өөрийн эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэх, нэгжийн удирдлагыг төрийн удирдлагатай хослон хэрэгжүүлэх үүднээс баг, хорооны Засаг даргыг хурлаасаа нэр дэвшүүлэн дээд шатны засаг даргаар томилуулдаг. Үүнийг Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтаар баталгаажуулсан. Үндсэн хуулийн дээр дурдсан Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь нутаг орондоо нэр хүндтэй, ажил амьдралын баялаг туршлагатай, нэр хүнд бүхий итгэл

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5