Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

184 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн М.Цэрэнбат 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан өргөдөлдөө: “…Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн дараахь эмнэлгийн мэргэжилтэнд олгоно” хэмээгээд тус хуулийн 17.3.1-д “өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч” гэсэн заалт болон мөн зүйлийн 17.6 дахь хэсэгт “Дадлагжигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн;” Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”; Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй; ” 6 дахь хэсгийн “…эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй;” 18 дахь хэсгийн “…оршин суух газраа сонгох, гадаадад явах…;” гэсэн баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор бол хүн амын эрүүл мэндийг мэргэжлийн эмч буюу эмчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр хамгаалуулах учиртай. Гэтэл тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д тусгай зөвшөөрөлгүй этгээд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байна. Эрүүл мэндийн тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд “дадлагажигч” гэсэн субъект гарч ирж байна. “Дадлагажигч” нь эмч мөн үү, өөрөөр хэлбэл эмчлэх үйл ажиллагаа явуулах, эмчийн хэмжээнд үүрэг, хариуцлага хүлээх эрх зүйн бүрэн чадамжтай субъект мөн үү хэмээх ээдрээтэй асуудал эндээс урган гарна.” гээд дараахь байдлаар тайлбарласан байна. Үүнд: “ - Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлд “эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй этгээд эмчилгээ эрхэлсний улмаас үйлчлүүлэгчийн биед хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол эрүүгийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5