127 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2008.12.17 Дугаар 10 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган …” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар /илтгэгч/, Ж.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Нямдорж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган …” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 хорооны оршин суугч, иргэн Д.Нямдорж 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5