121 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэдгийг дахин тэмдэглэж байна. Энэ нь төр, иргэн хоорондын “гэрээ” бөгөөд төр дээрх халдлагыг бий болгосноор “үүргээсээ” татгалзах эрхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасан халдлагаас үзэхэд энэ заалт нь амьдралд хэрэгжихдээ нэг талаас төлбөр авагч, иргэн хуулийн этгээдтэй “урамшууллын” гэх гэрээг гэрээний чөлөөт байдлын болон талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх зарчмыг зөрчиж, төлбөр авагчаас “заавал” гаргуулах сөрөг үр дагаврыг агуулж байна. Төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж гэрээний үнийн талаар хувь тогтоож хуульчилсан нь хүний өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж буй хэлбэр юм. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах ёстой байтал дээрх хуулийн заалтад “урамшууллыг” шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж заасан нь төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг хамгаалах бус хязгаарласан байна. Дээрх байдлаар “урамшуулал” –ын гэх гэрээний үнийг хуулиар тогтоосон нь өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болох зарчмыг алдагдуулсан байна. - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай, иргэдийг чирэгдүүлэхгүйгээр, хуульд заасан үндэслэл, журмын дагуу, зохих ёсоор гүйцэтгэх үүднээс шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах асуудлыг үгүйсгэхгүй. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т зааснаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд энэхүү Үндсэн хуулийн үндэслэл тухайн халдлагыг зөвтгөх гол аргумент болно. Гагцхүү ийнхүү “урамшуулан”, төр уг үүргээ биелүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж, хүний эрхийг хязгаарлах, зөрчихөөс татгалзаж, энэхүү “халдлага”-ыг өөр байдлаар зохицуулах ёстой. Жишээ нь, урамшууллыг төр өөрөө хариуцах зохицуулалт хийж болох юм. Нэгэн шийдвэр гүйцэтгэгчээс “урамшууллын” талаар асуухад “хэрвээ урамшуулал байхгүй бол цалин бага учир шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах хүн олдохгүй байх” гэж хариулж байсныг мөн анхаарах хэрэгтэй. Үндсэн хуулиар хүний зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцахаар зохицуулагдсан учир заавал өөрийн байгууллагаараа дамжуулан энэхүү чиг үүргээ хэрэгжүүлнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5