Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

98 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нөхцөл хангагдах ёстой гэж үзэж энэ заалтыг оруулсан болно. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “…хууль зүйн туслалцаа авах … эрхтэй…” гэсэн хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” гэсэн заалт нь хууль зүйн боловсролгүй, хуульчийн сонгон шалгаруулалт болон өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтад орж тусгай зөвшөөрөл аваагүй иргэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн эрхтэйгээр оролцох хууль зүйн үндэслэл бий болгосноор байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Үндсэн хуульд заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах боломжийг хязгаарласан байна. Аливаа иргэн мэргэжлийн өмгөөлөгчийн эрх эдэлж, үүрэг биелүүлж, хариуцлага хүлээн өмгөөлөгчийн талаар гаргасан хууль, журмыг мөрдөж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцох боломжгүй юм. 1994 оны Өмгөөллийн тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулахдаа дээрх заалтыг хассан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шилжүүлэн нэмж оруулсан нь ойлгомжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “…хууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5