Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

40 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өдрийн 65 дугаар тогтоол нь “Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалтыг батлах тухай” бөгөөд химийн болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт батлах тухай Засгийн Газрын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 296 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд: Д/ Дорнод аймаг дахь Баянхошууны боомт Е/ Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомт...гэсэн заалтыг нэмж оруулсан байгаа юм. Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай энэхүү тогтоол нь хүний эрх, эрх чөлөөний эсрэг заалтгүй болно. Дээрх нэр бүхий иргэд тогтоолын энэхүү нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, эрх чөлөөг... нь” зөрчсөн гэж чухам ямар учраас үзэх болсон нь ойлгомжгүй байна. Тэдний бичсөн өргөдөлд Засгийн Газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоолын улмаас хаанахын иргэдийн эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж, ямар хохирол учирсан талаар дурьдаагүй байх бөгөөд Хонгорын иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол тэдэнд хэний буруутай үйл ажиллагаанаас ямар хохирол учирсныг нарийвчлан тогтоогоогүй, энэ талаар мэргэжлийн байгууллагын болон /олон улсын/ шинжээчдийн дүгнэлт хараахан гараагүй байна. “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” хуульд зааснаар иргэн өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоог гаргаж өгсөн байх ёстой бөгөөд иргэн Ц.Монгол, Ш.Пүрэвсүрэн нар нь энэ удаа ямар ч нотолгоо баримтгүйгээр асуудлыг дутуу дулимаг судалж тавьсан байна. Дорнод аймаг дахь Баянхошууны болон Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомтуудыг нээж ажиллуулах болсноор Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд хордсон гэж өнгөцхөн авч үзэх нь учир дутагдалтай болно. Аль ч улс орон хилээрээ химийн хортой болон аюултай бодисыг оруулахыг огт зөвшөөрөхгүй, хориглосон байдаггүй нь түүнийг хяналттайгаар ашиглах шаардлага байдагтай холбоотой юм. Манай улсын хувьд ч 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”-ийн 15.3 заалтыг үндэслэн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр химийн хорт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5