26 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай тогтоол батална” гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр дүгнэлт, 2 дугаар тогтоолд хамааралгүй байна. Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, Yндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООЛ ГАРГАХ НЬ: 1. Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-ын “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;”, 10 дугаар зүйлийн 10.2.4-ийн “Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;” гэж тус тус заасны “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр дүгнэлт, 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээн батлаагүй байна гэж үзсүгэй. 2. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1, 2, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр дүгнэлт, 2 дугаар тогтоолтой хамааралгүй гэж үзсүгэй. 3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Ц.САРАНТУЯА Д.НАРАНЧИМЭГ Д.МӨНХГЭРЭЛ Б.ПҮРЭВНЯМ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5