152 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, мөн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Хоёр. Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн оршин суугч, иргэн Ц.Даваасүрэн, тус багийн оршин суугч, иргэн Д.Ширэндэв нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “…Нэг. …Улсын Их Хурлаас 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтаар Баг хорооны Засаг даргыг Төрийн захиргааны албан тушаал түүний ангилалд оруулсан нь Баг хорооны Засаг дарга тухайн иргэдийн нийтийн хурлаас сонгогдох, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1, 2, Жардугаар зүйлийн 1, 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн тул… Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1, 2, Жардугаар зүйлийн 1, 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн тухай асуудлаар, Хоёр. …Монгол Улсын Их Хурлаас 2008 оын 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт баг, хорооны засаг даргыг төрийн захиргааны албан тушаал, түүний ангилалд оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн …9-д заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдсан хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байх тул …Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, Тавин есдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчсөн тухай асуудлаар маргаан үүсгэн хянаж, дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн байна. Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5