Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

16 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хугацаанаас өмнө дуусгавар болох тухай асуудлыг Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн заалтуудаар хуульчлан тогтоосон байна. Ингэхдээ Улсын Их Хурлын өөрийнх нь санаачилгаар бус дуусгавар болох асуудлыг 10 дугаар зүйлийн 2-ын заалтуудаар тодорхойлж, харин Улсын Их Хурал өөрийн санаачлагаар 10 дугаар зүйлийн 2-ын заалтуудад зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг 10 дугаар зүйлийн 3 заалтаар зохицуулахаар хуульчилсан гэж үзэж байна. 10 дугаар зүйлийн 2-ын 2, 3, 4, 5-д заасан үндэслэлээр Улсын Их Хурлын даргын бүрэн эрх дуусгавар болсон тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхдээ 10 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална.” гэж тов тодорхой хуульчлан тогтоосон байна. Улсын Их Хурлын дарга тодорхой хуулиудад засвар хийсэн нь огцруулах үндэслэл бүхий Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох тухай иргэдийн өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн их суудлын хуралдаанаараа уг асуудлыг хянан хэлэлцээд “хууль засварласан нь Үндсэн хууль зөрчиж, энэ нь огцруулах үндэслэл мөн” гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай бус, харин Үндсэн хуулийн цэцийн “Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл мөн” гэсэн дүгнэлт Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл болох эсэх тухай” хэлэлцэн огцруулах үндэслэлгүй гэсэн шийдвэрийг нууц санал хураалтаар гарган Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан байна. Улсын Их Хурал 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 заалтыг баримтлан Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийг “дэмжих, дэмжихгүй” гэсэн асуултаар нууц санал хураалт явуулан олонхийн саналаар Улсын Их Хурлын даргыг огцруулахгүй байх шийдвэрт хүрсэн байна. Энэ нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй, Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4-т заасан үндэслэлээр 10.2-т “...бүрэн эрх нь дуусгавар болно” гэж зааснаар нэгэнт дуусгавар болсон бүрэн эрхийг “сэргээсэн” шийдвэр болж Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдан, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 3 дахь заалт, 67 дугаар зүйл, 70 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5