60 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Олон улсын практикаас харахад ардчилсан либерал үзэл ихэвчлэн намын лидерүүд парламентын гишүүн болж байдаг буюу “удирдлагыг дамжуулдаг” тогтолцоо байдаг. Намын сахилга бат нь Вестминстер тогтолцооных шиг болон Англи, Канад, Австрали, Энэтхэг шиг их хатуу байх хандлагатай байдаг. Энэ нь Засгийн газрын эсрэг парламентад санал хураалгадаггүй байдал нь Засгийн газрын бодлогыг “унагах, сүйрэлд” оруулахгүй байхаар тохиролцохоос гадна намын байр суурийг гишүүд дэмжиж ажилладагтай холбоотой юм. Энэ нөхцөл байдалд өөрийн намын хүсэл, бодлогын эсрэг ажиллах гишүүд ховор байдаг. Тийм учраас намын байр суурийг харгалзан парламентын санал хураалтад оролцдог байна. Онолын хувьд парламентын гишүүн бол ард түмний элч, тэднийг төлөөлж байдаг. Гэхдээ практикт парламентын гишүүн нь намаас нэр нь дэвшигдэж, ард түмэн түүнийг сонгох, эс сонгохоо шийддэг. Тухайн нэр дэвшигч ард түмнээс сонгогдож гарч ирдэг боловч өөрийн харьяалах намтайгаа гэрээ байгуулж нэг талаас улс төрийн бодлогыг тодорхойлоход намын байр суурийг, нөгөө талаас ард түмний нийтлэг эрх ашгийг тус тус илэрхийлж оролцох шаардлагатай болдог. Энэ агуулгаар авч үзвэл ямарч нөхцөлд парламентын гишүүн хоёрдмол байр сууринд ирдэг. Иймээс ихэнх улс оронд парламентын гишүүний энэхүү хоёрдмол байр суурийг зохицуулах үүднээс тодорхой асуудлуудыг ялангуяа улс төрийн бодлогын үүднээс хандах асуудалд парламент дахь намын бүлгийн баримталж байгаа зарчим, бодлогыг дагаж мөрдөхөөр зохицуулдаг нь үүнтэй холбоотой юм. Гэхдээ зөвхөн улс төрийн шалтгаанаар ийнхүү нэгдэж ажилладаг бөгөөд ийм ч учраас бүх асуудлаар бус зөвхөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, улсын төсвийг хэлэлцэхэд л УИХ дахь нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгож гишүүн байр сууриа илэрхийлж байхаар тусгасан юм. Ялангуяа парламентад олонхи суудал авсан улс төрийн намын үйл ажиллагааны болон сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болдог бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлздэг тул намын сахилга батыг илүү харгалзах шаардлага гарч байдаг. /парламентад суудалтай бусад намд ч энэ байдал хамаарч байдаг/ Энэ бүхнээс үзэхэд дээрх заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5