Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

53 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Улсын Их Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хуулийн ямар зүйл, заалтыг удирдлага болгон баталсан нь тодорхойгүй, түүнчилэн уг тогтоолыг Улсын Их Хурал баталснаараа Үндсэн хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхээ хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна. 4. Дээрхи тогтоолоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг зөвшөөрсөн нь шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Улсын Их Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ”Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн тухай” 102 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...Улсын Их Хурлын гишүүн, төр, нам, олон нийтийн байгууллагын албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 3. Улсын Их Хурлын 2007 оны 102 дугаар тогтоолын үйлчлэлийг 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5