130 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байдлын дэд хороо нь …, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж,санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн заалттай зөрчилдсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэнтэй нийцэхгүй байна. Энэ утгаараа хуулиар харьяалуулсан хэрэг маргааныг шийдвэрлэх журам, шийдвэр гаргах үйл явц нь Байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд байх дэд хороонд адилхан үйлчилнэ гэж ойлгодог. Дэд хороо нь тэр дундаа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь дурдсан хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 болон 24.12-т заасан заалтын аль алийг нь хэрэглэх боломж бүрдсэн. Ингэснээрээ хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахад саад учран тэр дундаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчихөд хүргэж байна. Өөрөөр хэлбэл төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал хууль дээдлэх зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 болон 24.12-т заасан заалтуудын зөрчил саад учруулж байна. Дээрх тайлбар болон үндэслэлийг харгалзан үзэж Үндсэн хуулийн цэцээс дараахь дүгнэлтийг гаргуулахыг хүсч байна. Үүнд: Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтад “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, мөн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалт, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалттай тус тус нийцэхгүй, зөрчиж байгаа гэсэн дүгнэлтийг гаргаж өгнө үү. Нэмэлт тайлбар болон хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/297 тоот албан бичгийн хариуд Монгол Улсын Их Хурлын даргын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын Үндсэн хуулийн цэцэд 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7/2815 тоот тайлбартаа:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5