Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

91 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр хэлсэн үгэндээ: Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтыг гишүүд ойлгохдоо өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй болон Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ял шийтгэлгүй болох, ял шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусгавар болсон хүнийг хамааруулан ойлгосон. Энэ ойлголтоороо санал хураалгаж, уг хууль батлагдсан. Гэвч Улсын дээд шүүхийн тайлбар “ялгүй байх” гэдгийг “өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй хүнийг ойлгоно” гэж гарсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь хууль санаачлагчийн үзэл баримтлалаас өөрөөр тайлбарлагдаж, ойлгогдож байгаа тул хуулийн уг заалт Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд буй “Ялгүй байх” гэсэн ойлголт нь уг хуульд Улсын Дээд шүүхийн хийсэн тайлбар, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргагчдын тавьсан үндэслэл болон бусад нотолгооноос үзэхэд өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй гэсэн агуулгыг илэрхийлж байна. 2. Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэр дэвшигч нь … дараахь шаардлагыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5