76 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 4-ийн 4 тоотод оршин суугч, иргэн Л.Гүндалай Үндсэн хуулийн цэцэд 2008 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн өргөдөлдөө: “2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр батлан гаргасан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүнд оруулсан тайлбар нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан заалтуудтай зөрчилдөж улс төрийн зорилгоор ашиглагдаж байх тул Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгүүлэн дүгнэлт гаргуулахыг хүсч байна. Төрийн, улс төрийн удирдах албан тушаалтнуудын гаргасан тушаал шийдвэрүүдээс болж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хэн нэгэн иргэний эрх ашиг, сонирхолд их хэмжээний хохирол учирсан мэтээр, тухайн албан тушаалтныг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт улс төрийн зорилгоор, захиалгаар хууль хяналтын байгууллагад хэн дуртай нь гомдол гаргахад л Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд холбогдуулж болохоор байна. Тэр ч байтугай төрийн, улс төрийн удирдах албан тушаалтны гаргаагүй тушаал шийдвэрийг гаргасан мэтээр, мөн түүнээс болж иргэд, аж ахуйн нэгжид хохирол учирсан мэтээр зориудаар болон захиалгаар гаргасан гомдолоос үүдэн энэ төрлийн гэмт хэрэгт хилсээр шалгагдаж тэр битгий хэл шийтгэгдэж байсан практик жишээ гадаадын улс орнуудад бий. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн тохиолдолд төрийн улс төрийн удирдах албан тушаалтан нь 5 жил хүртэл хугацаагаар төрийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхгүй болж байгаа нь улс төрч, удирдах албан тушаалтны хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй…” гэсэнтэй зөрчилдөж байна. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл нь төрийн, улс төрийн удирдах албан тушаалтнуудын хувьд шударгаар улс төрийн албан тушаал хашиж байсан, хашиж байгаа хүмүүсийн улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагаа, нэр хүнд зэрэгт сөргөөр нөлөөлж, цаашид Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхэд харшилж байна. Албан тушаалын гэмт хэргийн субъект нь байгууллага, албан газар, аж ахуйн нэгжид захирамжлах, зохион байгуулах, захиргаа, аж ахуйн албан үүрэгтэй этгээд, засгийн төлөөлөгч, тусгайлан олгосон бүрэн эрхтэй хүмүүс байдаг атал Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд дурьдсан төрийн албан тушаалтан гэдэгт улс төрийн… удирдах албан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5