70 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөрийн хөтөлбөртэй байдаг бөгөөд хувь хүн хувийн үзэл бодол, санаагаараа тэдгээрийг дэмжиж, түүнтэй санал нэгдсэний үндсэн дээр гишүүн нь болж үйл ажиллагаанд нь оролцдог. Энэ байдал ч парламентад суудалтай намуудын үйл ажиллагаанд илэрхийлэгдэж байдаг. УИХ дахь намын бүлэг бүрээр хэлэлцэж байгаа асуудал нь сайн шүүгдэж, нэгдмэл санаанд хүрсэн бол чуулганы хуралдаан дээр үр ашиггүй маргаан, санал зөрөлдөх явдал бага гарна гэж үздэг. Энэ жишиг парламентат улс орнуудад нийтлэгээр дагаж мөрддөгдөж байна. Улс төрийн намын бүлэг нь парламентын ганц гишүүнээс илүүгээр Засгийн газар, нийгэм хоёрыг холбох гол үүргээ гүйцэтгэж чаддаг болох нь амьдралаар нотлогдсон гэж үздэг. Нөгөө талаар намын сахилга бат бол парламент дахь улс төрийн намын бүлгийн чадвар, түүний гишүүдийнх нь удирдлагынхаа бодлогыг хэр дэмжиж байгаад оршдог. Олон улсын практикаас харахад ардчилсан либерал үзэл ихэвчлэн намын лидерүүд парламентын гишүүн болж байдаг буюу “удирдлагыг дамжуулдаг” тогтолцоо байдаг. Намын сахилга бат нь Вестминстер тогтолцооных шиг болон Англи, Канад, Австрали, Энэтхэг шиг их хатуу байх хандлагатай байдаг. Энэ нь Засгийн газрын эсрэг парламентад санал хураалгадаггүй байдал нь Засгийн газрын бодлогыг “унагах, сүйрэлд” оруулахгүй байхаар тохиролцохоос гадна намын байр суурийг гишүүд дэмжиж ажилладагтай холбоотой юм. Энэ нөхцөл байдалд өөрийн намын хүсэл, бодлогын эсрэг ажиллах гишүүд ховор байдаг. Тийм учраас намын байр суурийг харгалзан парламентын санал хураалтад оролцдог байна. Онолын хувьд парламентын гишүүн бол ард түмний элч, тэднийг төлөөлж байдаг. Гэхдээ практикт парламентын гишүүн нь намаас нэр нь дэвшигдэж, ард түмэн түүнийг сонгох, эс сонгохоо шийддэг. Тухайн нэр дэвшигч ард түмнээс сонгогдож гарч ирдэг боловч өөрийн харьяалах намтайгаа гэрээ байгуулж нэг талаас улс төрийн бодлогыг тодорхойлоход намын байр суурийг, нөгөө талаас ард түмний нийтлэг эрх ашгийг тус тус илэрхийлж оролцох шаардлагатай болдог. Энэ агуулгаар авч үзвэл ямарч нөхцөлд парламентын гишүүн хоёрдмол байр сууринд ирдэг. Иймээс ихэнх улс оронд парламентын гишүүний энэхүү хоёрдмол байр суурийг зохицуулах үүднээс тодорхой асуудлуудыг ялангуяа улс төрийн бодлогын үүднээс хандах асуудалд парламент дахь намын бүлгийн баримталж байгаа зарчим, бодлогыг дагаж мөрдөхөөр зохицуулдаг нь үүнтэй холбоотой юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5