Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

27 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2008.02.15 Дугаар 01 Улаанбаатар хот Улсын Их Хурал Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Энхзаяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, гэрчээр Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд М.Төрбаяр, Хүнс, Хөдөө аж ахуйн дэд сайд Н.Ганбямба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд нар оролцлоо. Цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг зөрчиж батлагдсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5