Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

50 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бөгөөд энэ талаар Улсын Их Хурлын гаргасан шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй. Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг урьд нь Улсын Их Хурал тогтоолоор шийдэж байсан, ийм жишиг нэгэнт тогтсон билээ. Үүнийг хууль дээдлээгүй хууль зөрчсөн гэж хэн ч үзэж байгаагүй, ингэж үзэх үндэс ч үгүй юм. Улсын Их Хурлын 2007 оны 102 дугаар тогтоол бол Улсын Их Хурлын тухай хуулийн гишүүний бүрэн эрхийн баталгаатай холбоотой тодорхой асуудлыг хэрэгжүүлж байгаа эрх зүйн акт юм. Улсын Их Хурал хуулиа хэргэжүүлэх тогтоол гаргах эрхтэй. Энэ нь хуулиар шийдвэрлэх асуудлыг тогтоолоор шийдвэрлэсэн гэж маргах үндэсгүйг харуулж байна. Нэг талаас гишүүний халдашгүй байдал, нөгөө талаас бүрэн эрхийн асуудал хоёр тусдаа ойлголт юм. Гишүүний холбогдолтой асуудлаар үзлэг, нэгжлэг хийх нь заавал эрх түдгэлзүүлэх замаар шийдвэрлэгдэх ёстой мэтээр махран чармайж маргаан үүсгэх нь Үндсэн хуулиа зөв хэрэгжүүлэхэд саад болох, түүгээр ч үл барам хортой нөлөө үзүүлэх талтай гэж үзэх үндэс байна. Улсын Их Хурлын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар нарт холбогдох хэргийг саяхан прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв Улсын Их Хурал энэ 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бол сонгогчдын эрх ашиг хохирох, гишүүд “хэлмэгдсэн” байх байлаа. Ч.Өнөрбаярын “эрх зүйн байдлыг дордуулсан”, “халдашгүй байдалд хууль бусаар халдах боломж бүрдүүлсэн” гэж хэлсэнтэй харьцуулбал харин ч эдгээр гишүүд хуулиар олгогдсон бүрэн эрхээ энэ хугацаанд эдэлсэн байна. Хуулийг догматикаар хэрэглэвэл ийм аюултай байж болохыг амьдрал өөрөө харууллаа. Улсын Их Хурлын гишүүн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг илэрхийлдгийн хувьд үүргээ бүрэн эрхийн хугацаа дуустал хэрэгжүүлэхийг бид чухалд үздэг. Энэ нь Үндсэн хуулийн энэ талаархи заалтыг хэлбэрэлтгүй сахиж байгаагийн баримт мөн. Бид үүнийг үндэс болгон гишүүдийг сонгосон сонгогчдын төрд төлөөлөх эрхийг аль болохоор хамгаалсан. Ийнхүү Улсын Их Хурлын энэ удаагийн гаргасан шийдвэр нь “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалд хууль бусаар халдах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5