Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

72 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж өргөдөл, мэдээлэл нь энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргахаар заасан. Дээр дурьдсан үндэслэлээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж 04 дүгээр дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд: “1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх, 8.1.5 дахь заалтын “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” мөн 8.1.5 дахь заалтын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэснийг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” мөн 8.1.5 дахь заалтын энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7/-д заасан “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5