Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

192 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь “Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арван зургадугаар зүйлийн 2/-ийн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, … эрхтэй”, 4/-ийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, 6/-гийн “…эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй;” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна. 2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Ж.АМАРСАНАА Д.НАРАНЧИМЭГ Б.ПҮРЭВНЯМ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5