Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

77 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тушаалтан байна гэсэн тайлбар “нэмж” оруулсан нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.9, 10 заалтуудыг тус тус зөрчиж байна. Хуулийн энэ заалтыг улс төрийн захиалгат үйл ажиллагаанд эсрэгээр ашиглах, хууль хяналтын байгууллагынханыг энэхүү үйл ажиллагаандаа татан оролцуулах сөрөг үр дагавартай байгаа тул маргаан үүсгэн шалгаж дүгнэлт гаргаж өгнө үү. 2000 оны сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хуралд миний бие ганцаар цөөнх болж, улс төрийн тэмцлийг тасралтгүй явуулж ирсэн билээ. Тухайн үед надад эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэн шалгаж, цагдан хорьж байв. Гэвч би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй тул намайг суллаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь улс төрийн захиалгат үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй юм. 2004 оны сонгуулиар миний бие нь Улсын Их Хуралд дахин сонгогдож улс төрийн тэмцлээ үргэлжлүүлсэн. Намайг мөрдөн мөшгих явдал төгсгөл болсонгүй, одоог хүртэл үргэлжлэн надаас өө сэв хайсаар 2006 онд Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажилласан үедээ гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр ХӨСҮТ-ийн захиралаар ажиллаж байсан Оюунчимэгийн хэрэгт намайг сэжигтэнээр гэнэт татаж төрийн, улс төрийн удирдах албан тушаалтан хэн боловч субъект нь болж болох Эрүүгийн хуулийн 263-ын 2-ыг зориуд сонгосон нь надад ихээхэн хохиролтой байдлыг бий болгож байна. Энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт улс төрийн удирдах албан тушаалтан хэнийг ч болов холбогдуулан үүгээр далимдуулан улс төрийн тавцангаас буулгах, бүр мөсөн шахан зайлуулах, улс төрийн захиалгат үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглах боломжийг нээж өгсөн байна. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн “Улсын Их Хурал далан зургаан гишүүнтэй байна”, 29 дүгээр зүйлийн 2-ын “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн Улсын Их Хурлын гишүүн миний Үндсэн хуульд заагдсан эрхүүдийг зөрчин Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүний эрхийг минь түдгэлзүүлэх, мөн гэр орон, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нэгжлэг, үзлэг хийхээр зөвшөөрөл авсан хэдий ч үзлэг, нэгжлэгийн алийг нь ч хийгээгүй ба Авлигатай тэмцэх газраас үзлэг, нэгжлэг хийхгүй гэсэн албан ёсны хариуг надад өгсөн билээ. Үзлэг, нэгжлэг хийхгүй атлаа Улсын Их Хурлын гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулсан нь зохион байгуулалттай улс төрийн хэлмэгдүүлэлт мөн болохыг баталж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5