Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

62 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэсэн шаардлагаасаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад татгалзсан болно. ҮНДЭСЛЭЛ: Улсын Их Хурлын гишүүн ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах Үндсэн хуулийн үүрэгтэй атал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэхэд “гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгож байхаар” хуульчилсан нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хязгаарласан гэх үндэслэлтэй байна. Харин дээрх заалтаар Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7/-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” мөн 8.1.5 дахь заалтын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад…” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэснийг тус тус зөрчсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5