78 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн Улсын Их Хурлын зарим гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулсан хэдий ч үзлэг, нэгжлэг хийхгүйгээр, мөн тэдэнд холбогдуулж буй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь мөн л улс төрийн захиалга байгаа нь харагдаж байна. 2008 оны Улсын Их Хурлын сонгууль цаг хугацааны хувьд ойртож ирсэн өнөө үед намайг үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 263-ын 2-оор яллуулахаар эрмэлзэж байгаа нь намын харъяаллаар нь ялгаварлан гадуурхаж, мөн Үндсэн хуульд заагдсан миний сонгогдох эрхийг хязгаарлаж, Улсын Их Хуралд дахин сонгуулахгүй байх, улмаар хэлмэгдүүлэх оролдлого, санаархалаа гүйцэлдүүлэхэд ашиглаж байгаа нь илэрхий байна. Над руу чиглэсэн энэхүү зохион байгуулалттай үйл ажиллагаа нь дараах байдлуудаар тодорхой харагдаж байна. Үүнд: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн ЭБШХ-ийн 95 дугаар зүйлийн 95.3, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг задруулахыг хориглоно гэсэн мөн хуулийн 189 дүгээр зүйл, мөрдөн байцаалтын мэдээ баримтыг задруулахыг хориглох тухай Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйл, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 заалтуудыг тус тус зөрчин намайг улсын өмч хөрөнгийг их хэмжээгээр ашиглан шамшигдуулсан аюултай гэмт хэрэгтэн мэтээр харуулахаар оролдож Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтад хүргүүлсэн нууц мэдээ, баримтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тарааж миний нэр хүндийг олон нийтийн дунд, тэр тусмаа миний тойргийн сонгогчдын дунд унагах зорилго агуулсан үйл ажиллагаа явуулж байгаа байдлуудаар нотлогдож байна. Мөн Улсын Их Хурлаар миний болон бусад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулсан ч үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргасан 102 дугаар тогтоол, Улсын Прокурорын газраас зарим гишүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг нь улс төрийн хэлмэгдүүлэлт ид явагдаж байгааг нотолж байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруутай болохыг нь өөрөөр нь нотлуулахаар, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийг хориглоно гэсэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 заалтыг зөрчин Авлигатай тэмцэх газраас өдөр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5