Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

125 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83.2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн дурдсан заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөр гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалтын төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэгч урамшууллын гэрээ байгуулахаар заасан зохицуулалт нь Үндсэн хуулийн зөрчил биш боловч хуулийг боловсронгуй болгох тухай асуудал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөр гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т”...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2-т “Төр...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван есдүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц...хууль зүйн...баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5