Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2008.01.24 Дугаар 01 Улаанбаатар хот Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Т.Очирхүү нар оролцов. Нэг: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байна. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, бүрэн эрх нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5