63 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” мөн 8.1.5 дахь заалтын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад…” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7/-д заасан “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах,” гэснийг зөрчөөгүй байна. 3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 8.1.5 дахь заалтын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад…” гэсэн хэсгийн үйлчлэлийг 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 4. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮН П.ОЧИРБАТ Н.ЖАНЦАН Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5