Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

118 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Дархан уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн иргэн С.Өмирбек Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөр гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1, Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2-т заасныг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын ард түмэн бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож, үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэхүү Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь /цаашид “халдлага” гэх/ Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц…хууль зүйн….баталгааг бүрдүүлэх, …хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг зөрчсөн гэх дараахь үндэслэл байна. Үүнд: - Субъектийн хувьд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан “…хүний …” гэдэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хамаарах бөгөөд хууль шүүхийн өмнө хэн боловч тэгш эрхтэй. Иймд хүн бүр энэхүү зүйлд заасан “төрийн хамгаалалтад” орох Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхээ саадгүй эдэлнэ. - Маргааны хамаарлын хувьд энэхүү өргөдлийн шаардлага нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц… хууль зүйн…баталгааг бүрдүүлэх, …хөндөгдсөн эрхийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5