Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

161 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2009.03.11 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд П.Очирбат/илтгэгч/, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга Н.Болортунгалагийг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Баянгол дүүрэг 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су. Батболд нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, 25 дугаар зүйлийн 25.4, 25.5, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Жардугаар зүйлийн 2, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5