Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

73 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэснийг зөрчөөгүй байна” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Улсын Их Хурлын 22 дугаар тогтоолд: 1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, мөн хуулийн 8.1.5-ын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 3 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, мөн хуулийн 8.1.5-ын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 3 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Улсын Их Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, мөн хуулийн 8.1.5-ын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2; 3 дугаар зүйлийн 1; 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэсэн атлаа үндэслэлээ нотолж, нөхцөл байдлыг үгүйсгэж чадахгүй байгаа нь уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл мөн. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/; Yндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2; 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5