137 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2009.06.10 Дугаар 03 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган …” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.40 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Одбаяр нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн их суудлын хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг 2009 оны 06 дугаар сарын 05-нд; Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай 2009 оны 06 дугаар сарын 08-нд; Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр тус тус гаргасны дагуу Цэцийн их суудлын хуралдааны бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хуралдаж, Цэцийн их суудлын хуралдааныг үргэлжлүүлэх тухай 07 дугаар магадлал гаргаж уншиж сонсгосны дараа Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5