129 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эрх зүйн үндэс бүрдэхгүй гацаанд орж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтад “… шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг илтэд зөрчихөд хүргэж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх талаар ямар нэгэн шийдвэр Улсын Их Хурлаас гаргах нөхцөлгүй болгож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтад “Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, мөн 24 дүгээр зүйлд Байнгын хорооны бүрэлдэхүүнд дэд хороо байгуулж болно гэсэн нь дэд хороо нь байнгын хорооны нэг хэсэг буюу бүрэлдэхүүн байхаар шууд хуульчлан зааж өгсөн байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.12 дахь заалтад “Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6-д тунхагласан “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалттай нийцсэн. Энэ утгаараа асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл дэд хороо асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцнэ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн заалт нь асуудлыг олонхийн саналаар шийдэх боломжийг хааж тус дэд хорооны гишүүд санал нэгдэж дүгнэлт гаргахаар хуульчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.12 дахь заалтад “Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана” гэж заасан нь мөн хуулийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5