153 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “…Төрийн албаны тухай хуульд баг, хорооны Засаг даргын албан тушаалыг засаг төрийн төлөөлөгч болохынх нь хувьд хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг нь тогтвортой байлгах, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чадварыг бэхжүүлэх үүднээс төрийн улс төрийн албан тушаалын ангиллаас хасаж, төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамааруулсан. Баг хорооны засаг даргын албан тушаалыг төрийн албаны нэг ангиллаас өөр ангилалд хамааруулсан боловч уг албан тушаалын иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшигдэн, дээд шатны буюу харъяалах сум, дүүргийн Засаг даргаас 4 жилийн хугацаагаар томилогддог зарчим хэвээр хадгалагдаж байгаа болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн нийтлэг үндэслэлийг заасан боловч Баг хорооны засаг даргын томилогдож буй байдал нь бусад нэгжийн засаг дарга нарыг томилох зарчмаас агуулгын хувьд онцлог ялгаатай байдаг. … Ийм учраас орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийн хувьд баг, хорооны Засаг даргын албан тушаалыг улс төрийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран Үндсэн хуульд заасан 4 жилийн хугацаагаар чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” зарчмын хүрээнд төрийн улс төрийн албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамааруулсан болно. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг …дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэсэн зохицуулалтыг хийхдээ баг, хорооны засаг дарга нь тухайн орон нутагтаа нэр хүндтэй, ажил, амьдралын баялаг туршлагатай, нэр хүнд бүхий итгэл даах чадвартай иргэн байхаас
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5