Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

106 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Харин ч мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй тухайн тохиолдолд шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөө сонгож авснаар өөрийгөө өмгөөлөх эрх нь бас давхар баталгаажиж байгаа юм. Энэ тохиолдолд иргэний эрх зүйн байдлыг дордуулан хохирооход хүргэж байгаа биш эсрэгээрээ давхар хамгаалалттай болох нөхцөл бүрдэж байгаа юм. Хууль тогтоогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль ёсыг дээдлэн хэрэгжүүлэх нөхцөл хангагдах ёстой гэж үзэж энэ заалтыг оруулсан болно. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “…хууль зүйн туслалцаа авах … эрхтэй…” гэсэн хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ. Гурав: Уг маргааныг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж хуулийн дээрх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн 07 дугаар дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” гэсэн заалт нь хууль зүйн боловсролгүй, хуульчийн сонгон шалгаруулалт болон өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтад орж тусгай зөвшөөрөл аваагүй иргэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн эрхтэйгээр оролцох хууль зүйн үндэслэл бий болгосноор байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Үндсэн хуульд заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах боломжийг хязгаарласан байна. Аливаа иргэн мэргэжлийн өмгөөлөгчийн эрх эдэлж, үүрэг биелүүлж, хариуцлага хүлээн өмгөөлөгчийн талаар гаргасан хууль, журмыг мөрдөж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцох боломжгүй юм. 1994 оны Өмгөөллийн тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулахдаа дээрх заалтыг хассан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шилжүүлэн нэмж оруулсан нь ойлгомжгүй байна гээд дээрх заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн байна” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5