Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

197 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл арга хэмжээг авах шаардлагатай байж болох бөгөөд тухайн арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох учраас тэдгээрийг зүй ёсны гэж хэлэлцэн тохиролцогч талууд мөн хүлээн зөвшөөрч байна” гэж заасан байна. Энэ нь хөгжлийн түвшин доогуур, эсхүл, хөгжиж эхэлж байгаа улс дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг ягштал биелүүлэх шаардлагагүй гэсэн санааг агуулж байна гэж үзэж байна. Иймд Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар импортын пивонд онцгой албан татварын хэмжээг ялгавартай тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтын: “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь үндэсний пиво үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилготой, Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хамгаалалтын арга хэмжээ гэж үзэж байна. Нөгөө талаар Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр нь “… олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоо байгуулах…” үндсэн зорилготой байдаг, түүнчлэн мөн хэлэлцээрээр барааг “аль нэг өөр орноос гарал үүсэлтэй, эсхүл, түүн рүү илгээж буй аливаа бараанд олгосон давуу тал, хөнгөлөлт, дархан эрх ямба нь Хэлэлцэн тохирогч бусад бүх Талын нутаг дэвсгэрээс гаралтай эсхүл эдгээр нутаг дэвсгэр рүү илгээж буй ижил бараанд ямар нэг болзолгүйгээр тэр даруй олгогдоно” гэдгийг хэлэлцэн тохирогч талууд зөвшөөрсөн байдаг. Энэ нь тодорхой төрлийн барааны хувьд аливаа улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж буй татварын хэмжээ хэлэлцэн тохирогч бусад улсынхтай ойролцоо буюу хэт зөрүүгүй байх гэсэн санааг агуулж байна гэж үзэж байна. Гэтэл манайд пиво импортлогч орнуудын пивонд ногдуулж буй татварын хувь хэмжээ манай улсад мөрдөгдөж буй татварын хувьд хэмжээнээс зарим талаар хэт өндөр байна. Нэмж хэлэхэд, дэлхийг хамарсан санхүүгийн хямралын нөхцөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд уг асуудлыг ялгавартайгаар тогтоосон бөгөөд импортоор оруулах пивоны онцгой албан татварыг нэмэгдүүлэхдээ дотоод зах зээлээс гадагш тэмүүлж байгаа валютын урсгалыг аль болох хумих бодлогын хүрээнд уг асуудлыг авч үзсэн болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5