166 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Хурлын бүрэн эрхийн хугацааны 50-иас илүү хувь өнгөрсөн тохиолдолд Хурлыг энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан үндэслэлээр тараахыг хориглоно” гэж заасан нь нэгэнт Хурал бүрэн эрхийнхээ хугацааны талаас илүү хувийг эдэлчихсэн тохиолдолд нутгийн өөрөө удирдах ёсны хэвийн үйл ажиллагааг хангах, өөрөөр хэлбэл удирдлагыг байнгын тасралтгүй явуулах үүднээс дараагийн Хурлын бүрэн эрх эхлэх хүртэл Хурал өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа хийгээд үүргийг зохицуулсан юм. Энэ нь ойр ойрхон сонгууль явуулсанаас гарах төсвийн мөнгийг хэмнэх, нөгөө талаас Хурлын тэргүүлэгчид 4 жилийн хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах үүргийг хүлээн зөвшөөрч ард түмнийг төлөөлөх болсон, харин ард түмэн хуулиар тогтоосон энэхүү 4 жилийн хугацаанд Хурлын тэргүүлэгчдэд тодорхой үүргүүдийг гүйцэтгүүлэхээр нэгэнт сонгосон учир Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан үндэслэлээр Хурлыг тараахыг хориглож өгсөн юм. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв тухай нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” хэмээн нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар олгосон тусгайлсан чиг үүрэг хийгээд эрх хэмжээг бэхжүүлж өгсөн. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Хурал, тэргүүлэгчид, Хурлын дарга, тэдгээрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг нарийвчлан зааж өгсөний зэрэгцээ эрх үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрт харшлахгүй байх учиртайг мөн адил хуульчилсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5-д “Хурлаас гаргасан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал хүчингүй болгоно”, “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5