175 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”; мөн зүйлийн 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” хэмээн заасан нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг шууд зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх хийгээд, энэхүү эрх нь тухайн байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлээд батлан гаргасан аливаа шийдвэр, тогтоолыг бусад байгууллага, албан тушаалтан шууд хүчингүй болгох боломжоос хамгаалагдсан байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлд Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байна хэмээн заасан боловч уг зүйлд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг дээд шатны хурал, эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгоно гэсэн агуулга байхгүй, байх ч боломжгүй. Хэрэв тухайн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй гэж үзвэл дээд шатны Хурал эсхүл хууль тогтоох байгууллагаас шийдвэрийг хүчингүй болгох бус шүүхийн байгууллагаас хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Хурал өөрийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг дээд шатны Хурал, эсхүл Улсын Их Хурал хүчингүй болговол энэ нь өөрөө удирдах байгууллагын хэвтээ түвшний харилцааны зарчмыг зөрчин өөрөө удирдах ёсны тогтолцоонд харшилна гэж үзэж байна. …” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “… Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв тухайн нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” хэмээн нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар олгосон тусгайлсан чиг үүрэг хийгээд эрх хэмжээг бэхжүүлж өгсөн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5